Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хоёр дахь удаагаа хүн унаж, нас барлаа. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай эрэгтэй өчигдөр таван давхраас унаж, нас барсан аж.
Талийгаач өөрөө үсэрсэн болох нь хяналтын камерт бичигдсэн учир урьдчилсан байдлаар амиа хорлолт гэж үзжээ. Тус эмнэлгийн зургаан давхраас жилийн өмнө сувилагч цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус сувилагч коронавирусийн халдвартай улаан бүст ажиллаж, жижүүрт хонож байхдаа “Амиа хорлолоо” гэж мэдээлж байсан. Хоёр дахь удаагаа эмнэлгийн цонхоор хүн унаж нас барчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд ямар нэг байдлаар тайлбар хийж, хариуцлага хүлээхгүй байна вэ. Угтаа удирдаж буй албан байгууллагад нь удаа дараа хүн амины ноцтой асуудал үүссэн бол ажлаас чөлөөлөх хэмжээний хариуцлага ярих ёстой. Учир нь эхний удаа эмнэлгийн ажилтан ачааллаа дийлэхгүй туйлдсандаа амиа хорлож байсан бол одоо эмнэлэгт хэвтэж эрүүл саруул болохоор очсон хүн амиа хорлочихлоо. Энэ байдалд анхаарал тавьж, арга хэмжээ авахгүй бол улсын төв эмнэлэг маань эмнэлэг биш амиа хорлох индер болж хувирлаа.
| Хоёр хүн амиа алдчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Хишигжаргалд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |