Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж буй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг 1996 оны наймдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 83 дугаар тогтоолоор хамгийн анх байгуулсан байна. Үүнээс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд гэрээний үр дүнгээс Монгол Улс хэдий хэмжээний ашиг хүртэв. Үр ашиг нь ямар байсан талаар дүгнэлт гаргахгүй бол дараагийн авах арга хэмжээ төвөгтэй болно. Тогтоолын төсөлд эхний заалтад "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-аас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх гэж бичсэн байна. Үүнийг бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүнд хүртэх ашиг гэж нэрлэмээр байна. Агуулга нь тийм байх ёстой. Одоо эдийн засагчид мэргэжлийн дүгнэлт гаргах шаардлагатай" гэв.
Ц.СЭРГЭЛЭН: "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-аас Монгол Улс хэдий хэмжээний ашиг хүртэв |
|