• Өнөөдөр 2026-10-26

Ирэх сарын 1-нээс цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө

2022-05-24,   766

      Хэрэглэгчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө хариуцаж төлнө. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас дараах мэдээллийг өглөө. Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022.01.01-2022.05.31-ний өдрийг хүртэл

• орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл

• гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна.

 

Ирэх сарын 1-нээс цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188