Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өнөөдөр нийслэлд зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд өнөөдрийн сургалтад 25 төлөөлөгч оролцлоо.Сургалтыг нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дагаж өөрчлөгдсөн хуулиудын талаарх мэдээлэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өглөө.
Сургалтын эхэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. Мөн сургалтаар “Монгол Улсын хөгжлийн бодлого, Алсын хараа 2050” зорилтыг танилцуулж, Цахимын багц хуулийн шинэчлэл, хэрэглээний талаарх мэдээлэл өгсөн юм.
| Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрагдлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |