• Өнөөдөр 2025-05-18

ОБЕГ: “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн үргэлжилж байна

2022-05-24,   303

      “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны  төрлөөр гуравдахь өдрөө Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна.

 Тус төрөлд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн найман байгууллагын алба хаагчид, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байгаа юм.

      Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа алба хаагчид гараанаас гарлаа. Алба хаагчид арван км-т марш үйлдэн, обьектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах, химийн норматив зэрэг даалгаврыг гүйцэтгэн бариад орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

ОБЕГ: “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188