• Өнөөдөр 2025-07-06

МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо

2022-05-24,   284

     Олимпын чуулган болсноос хойш хоёр сарын дотор Гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах дүрэмтэй. Үүний дагуу МҮОХ-ны Гишүүдийн хурал болжээ. МҮОХ-ны байранд танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан энэхүү хурал чуулганаас сонгогдсон бүрэлдэхүүний анхны гишүүдийн хурал гэдгээрээ онцлог байсан аж.
     Хурлаар МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, эхний хагас жилийн урьдчилсан тайланг сонсож, 2022 оны төсөв, ажлын төлөвлөгөөг батласан байна.
Мөн МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Энэ удаагийн Гишүүдийн хурал “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор явагдсан юм. Хурлын үеэр МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссоос гишүүдэд хандан ногоон орчин бий бий болгох үйлсэд хамтран зүтгэхийг уриалжээ.

 

МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188