БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйтатай уулзаж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, эко систем болон байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн сэдвээр ярилцаж, ЮНЕСКО-д бүртгэлтэй Богдхан уул, Фүжи уулыг эгч дүүсийн харилцаатай болгох асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Шизүока мужийн Захирагч Кавакацү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд хандан Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй цаг үед тус мужид өөрийн биеэр айлчилж байгаад талархаад, 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн нөхөрсөг хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого, шийдвэрийг товчхон танилцуулаад, тусгай хамгаалалттай Богдхан уулын хамгаалалтын бүсийг тэлж байгаа талаарх мэдээллийг хүргэв.
Талууд цаашид байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг хоорондын гадаад хамтын харилцаанд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж, ажлаа эхлүүлэхээр боллоо.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Шизүока муж нь Фүжи уулаас эхлээд байгалийн үзэмж цогцолсон газар төдийгүй газар нутаг, байршилдаа түшиглэн аж үйлдвэр нь хөгжсөн муж бөгөөд урлаг, спортын үйл ажиллагаагаар дамжуулан аялал жуулчлал, олон улсын солилцоо ч мөн идэвхтэй явагддаг бүс нутаг юм. Мөн Шизүока муж нь хүн амынхаа тоогоор улсдаа 10-т ордог ба 3,6 сая хүнтэй. Жил бүр 200 мянга орчим хүн зөвхөн Фүжи ууланд авирахаар ирдэг байна. Түүний 30% нь гадаадын жуулчид байдаг аж.
| Орон нутаг хоорондын гадаад хамтын харилцаанд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |