Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр портер загварын автомашин, иргэн д-ийн Дэйвүү загварын Хужирбулан-Монгол кино үйлдвэр чиглэлийн автобустай мөргөлдсөн гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очиж ажиллахад, 62 настай иргэн Т нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар албан хаагчид иргэнийг эсэн мэнд гаргасан байна.
Харин автобусанд зорчиж явсан иргэдийн талаар ОБЕГ-аас тодруулахад "Автобусанд байсан нийт 34 иргэнд анхны тусламж үзүүлж, зургаан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн" гэж мэдээлэв.
Автобус мөргөлдсөний улмаас гэмтсэн зургаан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна |
|
2025-05-17 15:34:53
2025-05-17 14:35:17
2025-05-17 13:14:30
2025-05-17 11:47:23
2025-05-17 11:34:11
2025-05-17 09:43:40
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |