• Өнөөдөр 2025-08-11

Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны хоёр хүүхэд гэмтжээ

2022-05-17,   469

    Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны тавдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Toyota Corolla Fielder, Toyota Premio, Toyota Prius, Nissan Note маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа юм.
 
    Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 1.94%-ийн согтолттой байжээ. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны хоёр хүүхэд гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188