Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаар
2. Халамжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаар
3. Иргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ.
Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль шаардлагатай байгаа талаар Боловсролын хэлтсээс мэдээлсэн. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс холбогдох УИХ-ын гишүүд, дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж шаардлагатай төсөв тавиулах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас – Хөдөлмөрт” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлттэй өдөрлөг зохион байгуулах хүсэлтээ тавьсан. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс зургаан сардаа багтааж өдөрлөг зохион байгуулж өгөхөөр боллоо.
Үүний дараа ТҮЦ-тэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга нар хэлэлцлээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ,“Бид өнгөрсөн хоёр жилийг коронавирусын цар тахлын хямрал дор өнгөрүүлсэн. Тэр ч утгаараа тухайн үед бизнес эрхэлгчдээ жижиг том гэлтгүй бүгдийг нь боломжоороо дэмжиж ирсэн. Гэтэл үүнийг зарим нь буруугаар ойлгож дүүргийн хэмжээнд дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг асуудлууд гарсаар байна. Иргэд ч үүнд бухимдаж удаа дараа дүүрэгт хүсэлт ирүүллээ. Тиймээс Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй. Цаашид тодорхой стандарт, дүрэм журмын дагуу бизнес эрхлэгч нартай хамтран ажиллана” гэсэн юм.
Хурлын төгсгөлд Засаг даргын зүгээс хороо, алба хэлтсийн удирдлагуудыг өөр хоорондоо уялдаатай ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо.
| Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй |
|
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |