Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, зохистой үйл ажиллагааны бүтэц бий болгох зорилгоор “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан хүрээлэн” байгуулахаар талууд тогтов. Хүрээлэн нь ШУТИС-ийн дэргэд байгуулагдах бөгөөд “Төр-Хувийн хэвшил-Судалгааны байгууллага” гэсэн гурван талт хамтын ажиллагааны тусламжтай үйл ажиллагаа явуулах юм. Түүнчлэн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн чиглэлээр оюутан, залуучууд болон судлаачдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлийн судалгааг илүүтэй дэмжих, тэр дундаа магистр болон докторын ахисан түвшний суралцагчдын дипломын судалгааны ажлыг тус чиглэлээр хийлгэхэд анхаарч ажиллана.
Мөн хамтарсан судалгаа хийх, багш, эрдэмтдийн өмнө нь хийсэн туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, бодит эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байна. Энэ нь цаашид оновчтой төлөвлөлт бүхий хот, суурин, эдийн засгийн тусгай бүс байгуулахад чухал ач холбогдолтой юм.
Санамж бичиг байгуулах үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Хүрээлэнгийн зүгээс хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээний аливаа ажлын төсөв, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны түншлэлээр шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийллээ. Мөн ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин “Одоогийн хот, суурин газрын оновчгүй төлөвлөлтөөс үүдсэн хэт төвлөрөл болон түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн нь эдийн засгийн тэлэлт, бүс нутгийн хөгжлийг хойш нь чангааж буй томоохон хүчин зүйл” гэдгийг дурдаж, цаашид бодит судалгаа, шинжилгээ, тооцоололд үндэслэн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг төлөвлөх чиглэлд хамтран ажиллана гэв.
Түүнчлэн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан хүрээлэнгийн үйл ажиллагаа эхэлснээр уг чиглэлийн дагуу эрдэмтэн, судлаачид болон оюутан, залуучууд өөрсдийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, судалгаа хийх явцдаа цалинжих, судалгааны ажилдаа санхүүжилт татах боломж бүрдэх юм.
| Судалгааны хамтарсан хүрээлэн байгуулах ажил эхэллээ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |