Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инэл” ХХК-ийн барилгын талбайн хашаа нуржээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамж, тус дүүргийн гуравдугаар хорооны 23 дугаар байрны хажуу талд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн барилгыг "Инэл” ХХК-ийнхан барьж байгаа аж. “Инэл” ХХК нь явган хүн, автомашин явах боломжгүй газар барилга барьж, барилгын тухай хууль зөрчиж байгаа гэдгийг оршин суугчид хэлсэн юм. Гэтэл өнөөдөр 13:00 цагийн үед тус компанийн хашаа нурж, автомашин дээр унасан байна. Бид энэ талаар автомашины жолоочоос тодрууллаа. Тэрбээр” Би автомашинаа түр байрлуулчихаад хажуу талынх нь сургуулиас хүүхдээ аваад гарч иртэл автомашин дээр хашаа уначихсан байна. Автомашины зарим газар хонхойчихсон байгаа. Хохирлоо хэрхэн, яаж барагдуулах ёстойгоо мэдэхгүй байна. Ямар компанийн барилга гэдгийг ч мэдээгүй байгаа. Одоо энэ талаар асуудлаа шийдэхээр цагдаатай уулзаж байна" гэлээ.

| “ИНЭЛ” ХХК-ИЙН БАРЬЖ БУЙ БАРИЛГЫН ХАШААНД ДАРАГДСАН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ: ХҮҮХДЭЭ СУРГУУЛИАС НЬ АВААД ГАРЧ ИРТЭЛ АВТОМАШИН ДЭЭР ХАШАА УНАЧИХСАН БАЙНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |