• Өнөөдөр 2025-05-18

Дулааны цахилгаан станцын шав тавих ёслолыг энэ сарын 22-нд болно

2022-05-16,   387

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг 148 сая долларын зээлээр хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас томилсон Барилгын инженер, барилгын эрчим хүчний аудитор С.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт  ажиллаж байна. Дээрх төсөл Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилготой. Ажлын хэсэгтэй  аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, инженерүүд өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд дулааны станцын шугам сүлжээний трасс тохиролцох ажлыг талуудын оролцоотойгоор эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгөгдөж, барилга угсралтын бэлтгэл ажлыг хангахаар болсон байна Мөн.  13.1 сая долларын хөрөнгөөр Баянхонгор аймагт баригдах дулааны станцын шав тавих ёслолыг  энэ сарын 22-ны өдөр хийхээр болжээ.

Дулааны цахилгаан станцын шав тавих ёслолыг энэ сарын 22-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188