Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцсон. Үүнээс -54 кг жинд О.Есүгэн Энэтхэгийн Шикшаг 3-2 харьцаагаар ялж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай өнөө шөнө тулалдана. Мөн -57 кг жинд М.Намуун Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай өнөө шөнө тоглоно.
Харин
• -48 кг жинд Ж.Нямсүрэн шигшээ 16-д Венесуэлийн Кадено Рохастай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.
• -50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
• -52 кг жинд Л.Алтанцэцэг шигшээ 16-д шалгарсан Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
• -60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
• -63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
• -70 кг жинд Э.Эрдэнэтуяа шигшээ 16-д Польшийн Дариа Парадад ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
• -75 кг жинд Н.Ану шигшээ 16-д Украины Каролина Махнод ялагдаж тэмцээнээ дуусгав.
| О.Есүгэн, М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тулалдана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |