• Өнөөдөр 2025-09-14

Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2022-05-15,   728

    Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруубал, Завхан аймгийн төвөөс баруун хойд зүгт 167 км, Завханмандал сумын төвөөс баруун зүгт 30 км-т Бүрхээр гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

  Газар хөдлөлтийн талаар Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас нөхцөл байдлыг тодруулахад, чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд  хүмүүс болон орон байрт учирсан хохиролгүй гэж мэдээллээ.


Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188