“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан улс орон даяар өрнөж, ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж буй. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинээр байгуулж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.
Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, олимпын зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Лувсансамбуу, “Өнөр” цогцолбор сургуулийн захирал Б.Чойдорж, олимпын танхимын арга зүйч Г.Азбаяр нар оролцлоо.
“Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинэчлэн тохижуулснаас гадна болзолт уралдааны хүрээнд сурагчдын дунд гар зураг, олимпын бэлгэ тэмдэг хийх уралдаан зарлаж, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиох зэргээр багагүй ажил амжуулжээ.
“Сараево” олимпын зөвлөлийн тухайд болзолт уралдааны хүрээнд дүүргийнхээ бүх ерөнхий боловсролын сургуулийг олимпын танхимтай болгох зорилт тавьсан. Улмаар “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимтай болсноор тэдний төлөвлөсөн зорилго бүрэн биелсэн байна.
| “Өнөр” цогцолбор сургуулийн олимпын танхимтай танилцлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |