БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "КОПИА Монгол төв" нь Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оноос эхлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нийт 16 төслийг хэрэгжүүлээд байна.
Төслүүдийн хүрээнд БНСУ-ын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нутагшуулах, үр тариа, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын эрдэмтэн судлаачдыг солилцож хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд 2022-2025 онд ХААИС, МААЭШХ-тай хамтран хэрэгжүүлэх Мал аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах загвар бий болгох төслийн техникийн хамтын ажиллагааны гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурлаа.
Шинэ төслийн гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Копиа Монгол төв"-ийн захирал Чой Ман Ёон, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, ХААИС-ийн Ректор Т.Хэрүүга, МААЭШХ-ийн захирал Д. Батсүх, төслийн удирдагч ХААИС, МААБС-ийн багш доктор Ж.Шинэхүү, МААЭШХ-ийн Бэлчээр, тэжээлийн салбарын эрхлэгч доктор Ц.Дэжидмаа нар оролцон төслийн танилцуулга, хүлээгдэж буй үр дүн болон стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.
| Мал аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах загвар бий болгох төслийн техникийн хамтын ажиллагааны гэрээ хийлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |