• Өнөөдөр 2025-05-17

Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарсныг унтраажээ

2022-05-12,   606

   Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн  Зүүн Олцийн-Ам гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлага  Онцгой байдлын алба 20:50 цагт хүлээж авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, тавдугаар сарын 12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраасан байна.

   Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоногложээ.


Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарсныг унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188