-Сайн уу, хичээл сурлага нь өндөр үү. Чамайг найзуудтайгаа бусдын санаандгүй гээсэн зүйлсийг олоод, цагдаагийн байгууллагад шууд хүлээлгэн өгсөн баатарлаг бөгөөд сайн үйлс хийсэн учраас чамд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэхээр холбогдож байгаа юм аа. Тэр үед юу болсон тухай ярьж өгөөч?
-Аан, тэр өдөр бид хичээл тарсны дараа найзынхаа гэрт тоглох гэж яваад байрных нь урд саравчинд ортол цүнхтэй юм байсан. Нээгээд үзтэл зөөврийн компьютер харагдсан. Нээж үзчихээд бид айсан.
-Яагаад айсан юм бэ?
-Мэдэхгүй ээ, цаанаасаа л яагаад байгаагаа мэдэхгүй айгаад байсан.
-Цагдаагийн газарт хүргэж өгөх санааг хэн нь гаргасан бэ?
-Найзуудтайгаа "Цагдаагийн газар хүргэж өгөх нь хамгийн зөв шийдвэр" гэж ярилцсан. Айж байсан ч найзуудтайгаа “Бид чинь жинхэнэ эр хүмүүс шүү дээ” гэж нэгнээ зоригжуулсан.
-Цагдаа нар та нарыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэнд байсан цагдаа нар биднийг “Их мундаг, сайхан сэтгэлтэй хүүхдүүд байна” гэж магтсан. Нэг цагдаа эгч гар утсаараа бидний зургийг авч, цахим орчинд энэ талаарх мэдээллийг оруулсан байсан. Цагдаа ах нар магтсаны дараа айж, зугтаалгүй тэр цүнхтэй зүйлсийг аваачиж өгсөндөө бид баярлаж, сэтгэл санаа сайхан болсон. Бас бидэнд биш, эзэндээ хамгийн их хэрэгтэй компьютерийг нь олж өгсөндөө бид баяртай байгаа. Ялангуяа компьютер дотор нь байгаа зүйлс маш их үнэ цэнтэй байх нь ойлгомжтой гэж бид ярилцсан.
-Цахим хуудаст та нарын хийсэн сайн үйлсийн талаарх мэдээлэл, зураг орсныг гэр бүл, ангийнхан нь мэдээд, хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай ангийн найзууд, гэр бүлийнхэн “Сайн байна, зөв зүйл хийсэн байна. Мундаг” гэж магтсан. Бас биднийг цахим орчинд ч гэсэн их магтсан гэсэн. Тэр хүмүүст бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэгээд мундаг сайн хүүхдүүд гээд бидэнд бэлэг өгсөн. Гоё монгол тоглоом, чихэртэй бэлэг бас тус тусад нь 10.000 төгрөг өгсөн. Мөнгөөрөө "Өөртөө хэрэгтэй зүйлээ аваарай" гэсэн.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Би том болоод цагдаа болохоор шийдсэн. Хүмүүсийн хаясан, гээсэн эд зүйлсийг олж өгмөөр байна. Гээсэн эд зүйлээ авахдаа эзэд нь их баярлах нь ойлгомжтой шүү дээ. Бас хууль бус зүйлстэй тэмцэж, шударга ёс бий болгох хүмүүсийн нэг байхыг хүсэж байна.
-Чамд болон найзуудад нь сурлагын өндөр амжилт хүсье. Бас олон сайн үйлсийн эзэн болоорой.
-Баярлалаа.
| Н.ТҮВШИНБАЯР: Хүмүүсийн хаясан зүйлийг олж өгдөг цагдаа болохыг хүсдэг болсон |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |