• Өнөөдөр 2025-05-17

Г.ЁНДОН: "Эрдэнэс монгол" компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна

2022-05-11,   483

            Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олгосон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай концепцыг оруулж ирсэн. Бид хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлт зэрэгтэй уялдуулсан. Тус хууль нь хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэх бодлоготой нийцсэн. Хууль өргөн барьсантай холбоотойгоор хөгжлийн сан нь "Эрдэнэс Монгол" ХХК бүтэцтэй тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж ирж байгаа. Үндэсний баялгийн сантай холбоотой хэлэлцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна. Энэ хууль Шинэ сэргэлтийн бодлого дотор орсон хуулиудын нэг. "Эрдэнэс монгол" компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.
 
 

Г.ЁНДОН: "Эрдэнэс монгол" компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188