• Өнөөдөр 2025-05-17

С.ЭРДЭНЭБАТ: Капитал банкны өр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн төлөх ёстойг нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна

2022-05-11,   403

                МҮЭХ-оос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооний асуудлаар мэдээлэл хийсэн юм.
 
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат  “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлангийн асуудал дээр маш ноцтой асуудлууд яригдсан. Капитал банкны өр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн төлөх ёстойг нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна. Өр барагдуулалт болон хүүгийн алданги зогссон. Энэ асуудал яригдаад гурван жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл банкаар дамжуулж зээл авсан хүмүүс тус хугацаанд ямар ч хүүгийн алданги төлөөгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учир улс төрчидтэй холбоотой лоббины хүмүүс томилогдох болсон. Үүний ард ямар эрсдэл явж байгааг мэдэх боломжгүй. Тиймээс үндэсний зөвлөлүүд гаргах гэж буй шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилт гэх асуудлаас болоод эмч, сувилагч нар илүү цагийн цалин, хөлсөө авч чадахгүй байдалтай байна. Үүнээс болж эмч сувилагч нарийн их нүүдэл болж улсын эмнэлэгт ажиллаж байсан чадалтай эмч, сувилагч нар хувийн эмнэлэг рүү шилжих болсон. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудыг яамны харьяанд бус үндэсний зөвлөлийн харьяанд байлгах хэрэгтэй" гэлээ.

С.ЭРДЭНЭБАТ: Капитал банкны өр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн төлөх ёстойг нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-10 09:25:30
    DR. MANIPAL: IF YOU WANT TO SELL A KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-10 09:25:30
    DR. MANIPAL: IF YOU WANT TO SELL A KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-10 09:25:29
    DR. MANIPAL: IF YOU WANT TO SELL A KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188