• Өнөөдөр 2025-05-17

Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэжээ

2022-05-11,   402

           Геодези, Усны барилга байгууламжийн газраас нийслэлийн  хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна. Жил бүрийн хавар хийж заншсан цэвэрлэгээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн тав, зургаа, 23, 27, 39 дүгээр хороонд байршилтай “Намгийн суваг”  болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Эрчим хүчний гудамж,  Баруун уулын сувгийн төгсгөл хэсгийн сувагт их цэвэрлэгээ хийсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байршилтай Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж,  Сонгинохайрхан дүүргийн  хоёр болон 20-р хороонд байршилтай “Бага Наран, Зүүн наран” сувгуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж үерийн ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болгожээ.  

2021 оны үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд 25 байршилд 21225 м3 лаг хагшаасыг цэвэрлэсэн бол 2022 онд 20 байршилд 12411м3 лаг хагшаас  үерийн усаар хуралдаж тогтсон өвс ургамлын хаягдал, үерээс хуралдсан шороог цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэхээр төлөвлөн, график төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.


Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188