Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Азаргын голоор хүүхнүүдтэй зугаалдаг, Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж автомат буугаар амьтан хяддаг байсан” хэмээн цахим хуудастаа бичиж, түүний зарим булхайг илчилсэн. Тухайн үед ХХЕГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ажиллаж байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Минжийн хангайгаар аялж, амьтан хөнөөх зөвшөөрөл олгож байсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Намайг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулсан, амьтан хядуулах зөвшөөрөл олгосон гэж яриад байгаа хүмүүс нотлох баримтаа ил болгох байх. Ямартай ч би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулж, амьтан хядуулах зөвшөөрөл олгож байгаагүй. Яаж ч бодсон пулемётоор амьтан шүршинэ гэж юу байх вэ дээ. Тийм боломж байхгүй. Энэ мэдээллийг цацсан Х.Нямбаатар сайд өөрөө үнэн зөвийг нь нотлох байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч тайлбар өгөх байлгүй” гэв.
| УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН: Намайг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Минжийн хангайгаар аялж, амьтан хядах зөвшөөрөл олгосон” гэж яриад байгаа хүмүүс нотлох баримтаа ил болгоорой |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |