• Өнөөдөр 2025-05-17

ОБЕГ:Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгуулжээ

2022-05-11,   289

             Нийслэлийн Онцгой байдлын газраас Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин ХХК-ийн “Номин агуулах худалдаа”-ны төв агуулахад гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгуулжээ.

          Дадлага сургалтад  НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26 дугаар ангийн бүрэлдэхүүн оролцож, тус төвийн ажилтнуудад гал түймэр, аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг олгож, дадлага эзэмшүүлсэн байна.

          Ингэснээр ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмүүдийн гүйцэтгэх үүргийг тодотгох, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь унтраах, өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой байлаа гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

ОБЕГ:Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188