• Өнөөдөр 2025-05-17

Ирэх сарын нэгнээс иргэд цахилгааны төлбөрөө 100 хувь өөрсдөө хариуцна

2022-05-10,   473

      Цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төрөөс 100 хувь даахаар болсон. Тус шийдвэр жил гаруй хугацаанд үргэлжилсэн билээ.

Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэх болсон. Уг шийдвэрийн дагуу зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа дуусч иргэд хэрэглээний төлбөрөө 100 хувь өөрсдөө хариуцна.

    Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхыг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байна.

Ирэх сарын нэгнээс иргэд цахилгааны төлбөрөө 100 хувь өөрсдөө хариуцна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188