• Өнөөдөр 2025-05-17

“НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД” өдөрлөг зохион байгуулжээ

2022-05-10,   348

    Монгол цэрэг НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ сард тохиож байна.

Тус ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид нэгдэж, “НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД” өдөрлөгийг зохион байгуулжээ.

   Тус өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид нийт 300 ширхэг “Далан хальс” модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД” өдөрлөг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188