• Өнөөдөр 2025-07-01

Монгол-Японы худалдааны танхим байгуулна

2022-05-10,   633

        Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойг тохиолдуулан Монгол дахь Японы Худалдааны Танхим Japan Chamber-аас ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв болон бусад байгууллагатай хамтран “Golden week” бизнес экспог анх удаа зохион байгуулах юм байна. Тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Мишээл экспод зохион явуулах уг үйл ажиллагаанд хоёр орны хооронд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон Япон менежмент нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд оролцох аж.
 
       “GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспогийн үеэр тус улсын тусламжтайгаар Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулахаас гадна: 
  • “Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээг үр дүнтэй ашиглах нь”
  • “Япон менежмент ба боломж”
  • “Хүний нөөц ба боломж” сэдвүүдээр хэлэлцүүлэг уулзалт өрнүүлж, “Project pitch” хөрөнгө оруулалтын төслийг танилцуулах юм байна. 
       Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлж, Монголын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байсан билээ.Өдгөө тус улс манай улсын импортын гурав дахь гол түнш бөгөөд 2018 оны байдлаар 119.1 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 49.6 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагаа, 157.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, нийт 326.7 тэрбум иенийн гурван тэрбум ам.доллар орчим зээл, тусламжийг манай улсад үзүүлсэн байна. 
 

Монгол-Японы худалдааны танхим байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188