• Өнөөдөр 2025-05-17

Хүчтэй шороон шуурганы улмаас иргэд эд хөрөнгөөр хохирчээ

2022-05-10,   558

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт энэ сарын 08-нд 16-18 м/с хүчтэй шороон шуурганы улмаас иргэд эд хөрөнгөөр хохирчээ. Тодруулбал, иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсэж иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмлөж, мөн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Nissan X-Trail” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэрийг нураажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан байна.

Хүчтэй шороон шуурганы улмаас иргэд эд хөрөнгөөр хохирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188