Энэхүү өвчин нь сүүдэр эсвэл зарим өнгийг харж чаддаггүй юм. Хроматофобитэй хүмүүст дотор муухайрах, толгой эргэх, амьсгал давчдах, сандрах мэдрэмж, зүрхний цохилт, цусны даралт ихсэх, айдас, толгой өвдөх, чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Шар өнгө хоолны дуршил нэмдэг
Шар, улбар шар өнгө нь хоолны дуршлыг сэрээдэгтэй холбоотой юм. Бусад өнгөнөөс шар өнгө нь хамгийн цайвар, гэгээлэг өнгө бөгөөд энэ онцлогоос болж олны анхаарлыг ихэд татдаг бөгөөд бусад өнгийг шаргал өнгөтэй хослуулан нүдэнд илүү тусдаг байна.

Цэнхэр өнгө
Цэнхэр өнгө хүнийг тайвшруулах нөлөөтэй бөгөөд дэлхийн хүн амын 40 хувийн сонголтоор хамгийн дуртай өнгө юм.
Хамгийн муухай харагддаг өнгө
Дэлхийн хамгийн таагүй өнгө бол Pantone 448C юм. Энэ өнгө нь намгархаг газрын зутан болон ялгадас холимог мэт харагддаг. Зарим улсад энэ өнгийн тамхины хайрцагт ашиглаж худалдан авалтын бууруулах арга хэрэглэдэг байна.
Тодорхой өнгийг ялгаж харж чадахгүй байхыг өнгөний харалган гэж нэрлэнэ. Энэ нь нүдний арын хэсэгт байрлах гэрэлд мэдрэмтгий торлог бүрхэвч дээрх лонхонцор эсийн гажилтаас үүдэлтэй байдаг. Нэг буюу түүнээс олон төрлийн эс хэвийн бус шинжтэй байвал өнгийг ялгаж чадахгүй байх байдал үүснэ. Ихэнх тохиолдолд улаан, ногоон, цэнхэр бас шар өнгийг ялгаж чаддаггүй бол цөөн тохиолдолд бүх өнгийг ялгах боломжгүй байдаг байна. 12 эрэгтэй хүний нэг нь өнгөний харалган байдаг гэсэн судалгаа бий.

Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө
Шар өнгө амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авьяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.
Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ
Ерөнхийдөө дарангуйлал, түрэмгийллийн хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтод улаан өнгө зонхилдог бол та эрх мэдэл, нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй бардам, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна хэрүүл тэмцэл эхлүүлэх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлох дарангуйлах эрмэлзэлтэй өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.
Хөх ба цэнхэр өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг
Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг.
Ногоон өнгө
Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увдистай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ барьж чаддаг.
Хар өнгө
Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэлзүйчид тодорхойлжээ.
Цагаан өнгө
Цэвэр ариун, гэнэн байдал болон өвөрмөц хээнцэр ганган, баян тансаг байдал хийгээд шунал тачаалын өнгө юм. Шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог аж.
Ягаан өнгө
Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.
Бор өнгө
Бат бөх, итгэл найдвартай болон аливаа зүйлийн бодит байдлын илрэл болдог өнгө юм. Бор өнгө нь байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай, олны дунд байх сонирхолтой, заримдаа хэтэрхий энгийн байдлыг бий болгодог, анхаарал хайхрамж муутай хүний зан байдлыг илэрхийлдэг.
Саарал өнгө
Хэрэв таны сонголтод саарал өнгө зонхилдог бол бусдаас өөрийн мөн чанараа нуухыг эрмэлзсэн, албархуу, сэтгэл хөдлөлгүй, нэг талаас эрх чөлөөтэй байдлын, нөгөө талаас түүний эсрэг хаалттай байдлын илэрхийллийг агуулдаг.
| Өнгөний талаар сонирхолтой баримтууд |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |