Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдрийг “Зулын 25”-ны их дүйчин өдөр хэмээн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Ингэхдээ айл бүхэн зул асааж, их буян үйлдэж, гандан орж засал, ном хийлгэдэг.
Энэ ч утгаар бид өнөөдөр сүсэгтэн олон энэ өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг сонирхохоор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хаалттай байсан тус хийдийн үйл ажиллагаа хэдийн жигдэрч, сүсэгтэн олон ихтэй байв. Мөн лам хуваргууд ном айлдаж,бурхан багшийн их дүйчин өдрийг ихэд хүндэтгэн өнгөрүүлж байна.

С.Энхчимэг “Бурхан багшийн их дүйчин өдрөөр манайх ганданд ирж, ном уншуулж, цагаан хоол иддэг. Мөн энэ өдөр ач зээ нар болон хамаатныхаа хүүхдүүдэд бэлэг авч өгч, нохой хооллодог. Манай гэр бүлийн хувьд зайлшгүй тэмдэглэж, ном журмынх нь дагуу мацаг барьдаг өдөр. Энэ ч утгаар хүү, охин хоёртойгоо гандан дээр ирлээ” гэв. Ийнхүү Гандантэгчэнлин хийдэд ирсэн сүсэгтэн олон мөргөл үйлдэж, хүрд эргүүлнэ. Зарим нь хүслийн модонд хүслээ шивнэж, ажил, амьдралаа даатгана. Хүмүүс ихэвчлэн ном уншуулж, сан тавиулахаас гадна зул өргөж харагдана.
Мөргөл үйлдэж байгаа иргэдийн нэг Г.Цэнд-Аюушаас энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай асуухад “Зулын 25”,бурхан багшийн мэндэлсэн өдөр. Мах идэхгүй, цагаан хоол идэх ёстой л гээд байдаг. Үнэндээ нарийн ч учрыг нь мэддэггүй. Охин маань өнөөдөр ээж хоёулаа гандан явуулж ном уншуулья гэхэрэ ирсэн. Хүмүүс их ном уншуулж, зул өргөж байна” гэв. Ийнхүү иргэд Зулын 25-ны өдөр засал номоо хийлгэж, мацаг барин их эд хүндэтгэлтэй хандах болсон нь Ганданд ирсэн хүмүүсээс харагдаж байлаа.

| “Зулын 25”-ны өдөр сүсэгтэн олон ном уншиж, зул өргөх нь ихэсжээ |
|
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |