-
Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөжээ. Хэрэв та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэж, “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ. Covid-19 вакцины бүрэн тун тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.
Гэрийн тусгаарлалтад дараах тохиолдолд долоо хононо. Үүнд:
Ковид-19 вакцинд хамрагдаагүй
Ковид-19 вакцины бүрэн тун хийлгээгүй
Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй
Ковид-19 вакцинд хамрагдсан, вакцины дараах 14 хоног өнгөрсөн ч гэр бүлийн болон асран халамжид байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.
Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орох аж.
Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, Ковид-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжинэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Гадаадаас ирэхдээ бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана |
|