• Өнөөдөр 2025-05-18

Хүүхдийн төмөр зам өдөрт 600-800 хүүхдэд үйлчилж байна

2021-11-12,   453

Өнгөрсөн сарын 18-нд нээлтээ хийсэн “Хүүхдийн төмөр зам” одоогоор 20 орчим мянган хүүхдэд буюу өдөрт дунджаар 600-800 хүүхдэд үйлчилж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн төмөр замыг ганцхан жилийн дотор барьж ашиглалтад оруулсан юм. Тус төмөр замын үйлчилгээний тарифыг тогтоогоогүй тул үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж.
 
Хүүхдийн төмөр зам даваа гарагт амардаг бол  бусад өдөр 11.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна. Тус төмөр зам нь УБТЗ-ын Дархан татах хэсгийн харьяанд байгаа бөгөөд машинч, вагоны үйлчлэгч, замын болон холбооны техникч, өртөөний жижүүр зэрэг төмөр замын мэргэжлийн хүмүүс хүүхэд багачуудад үйлчилж байна.

Хүүхдийн төмөр зам өдөрт 600-800 хүүхдэд үйлчилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188