Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил ажиллаж, үнэмлэхүй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан юм.
Энэ үеэр Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Г.Цэгмидтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр “Гавьяат багш гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ туйлын баяртай байна. Нутгийн зон олон, шавь нар, үе үеийн шавь нар, үр хүүхэд, ач, зээ нар болоод миний баярыг хуваалцаж байгаа бүх хүнд баярлалаа. Багш гэдэг нарт ертөнцөд байхгүй нандин сайхан мэргэжил юм гэдгийг биеэрээ үзэж, туулсан. Залуу багш нартаа захиж хэлэхэд, “Хүүхэд, эцэг эхчүүдтэй чин сэтгэлээсээ хандаж байгаарай” гэж хүсэх байна. Бидний үед гэр орондоо бүрэн анхаарч чадахгүй хүүхдүүдээ ээждээ үлдээчихээд ажилдаа зүтгэдэг байсан. Тэгж зүтгэсний хүчинд шавь нар минь сайхан амьдарч, амжилттай яваа. Тэднийхээ сайхан явааг харах, сонсох бүрд сэтгэлийн хүч тэнхээ, урам зориг ордог.
Би Хэнтий аймгийн Биндэр сумын долоон жилийн сургуульд 16 настайгаасаа хойш 40-өөд жил багшаар ажилласан. Багш хүнийг бүх шавь нь эргэж, дурсаж, баярлуулж байдаг юм. Багш хүн шиг сэтгэлээр баян хүн байхгүй” гэлээ.
| ГАВЬЯАТ БАГШ Г.ЦЭГМЭД: Шавь нараа амжилттай явааг сонсох бүрд сэтгэл сэргэж, хүч ордог |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |