Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020 оны 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Б.Мөнхцэлмэг нь сонгуулийн зардлын нэг данс нээлгэсэн, ийнхүү данс нээлгэсэн талаараа аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй, харин сонгуулийн дараа сонгуулийн ажлын зардлын тайлан гаргаж, 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр “Акпар аудит” ХХК-аар уг тайланд хөндлөнгийн аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Татварын улсын байцаагчаас Монгол Улсын Ерөнхий аудиторын албан бичгийг үндэслэн Б.Мөнхцэлмэгт зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсаар “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Уг шийтгэлийн хуудсыг Б.Мөнхцэлмэг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, “... Би хөндлөнгийн аудит хийлгэн эцсийн тайлангаа аудитын газарт өгсөн байсан ...” гэх үндэслэлээр маргажээ. Тодруулбал, сонгуулийн зардлын дансыг эрх бүхий байгууллагад урьдчилан бүртгүүлэх үүрэг нь сонгууль дууссаны дараа зарцуулалт (хандив, зардлын дээд хэмжээ, зориулалт)-ыг тайлагнаснаар биелэгдсэнд тооцогдохгүй байна. Энэ нь сонгуулийн явцад зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж буйд зэрэгцэн, явцын хяналт тавих агуулгатай, сонгууль дууссаны дараа зарцуулалтыг тайлагнах үүргээс тусдаа, бие даасан эрх зүйн үр дагавартай үйлдэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх” үүргээ биелүүлээгүй тохиолдлыг бие даасан зөрчил болохоор хууль тогтоогч журамласан.
Иймд, Б.Мөнхцэлмэгийн “... нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ...” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил мөн, энэ үндэслэлээр Б.Мөнхцэлмэгийг 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс Б.Мөнхцэлмэгийн “... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
| Б.Мөнхцэлмэгийг 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |