• Өнөөдөр 2025-05-06

Сэтгэл зүйч М.ДАЛАЙЦЭРЭН: ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулах хэрэгтэй

2021-11-10,   536

Эргэлт.мн мэдээллийн сайт “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

         Энэ үеэр сэтгэлзүйч М.Далайцэрэн "Сэтгэлзүйн гэмтлийг үнэлж, мэдэх нь хамгийн чухал. Хоёрдугаарт, арван жилийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа сэтгэлзүйч нэмэгдүүлэх тал дээр хэрхэн бэлдэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн сэтгэлзүйн байдалд боловсролын асуудал хамгийн чухал. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулах ёстой. Тэгэхгүй бол ихэнх сэтгэцийн эмгэг бага насанд үүсдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, сэтгэлзүйн түвшнийг нь тогтоож, хянаж байх хэрэгтэй" гэв.

 

 

 


Сэтгэл зүйч М.ДАЛАЙЦЭРЭН: ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188