Ойн салбарын үндэсний чуулган"-ы гуравдугаар салбар хуралдаан болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үг хэллээ. Тэрбээр “Ойн салбар 1990 оноос хойш уналтад орж, бүтэц, үйл ажиллагаа, бодлого нь тодорхой бус байсаар ирсэн. Энэ орхигдсон салбарын чадавхыг сайжруулах, босгож ирэх, байгаль экологийн тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага бий болсон.
Ойн агентлагийг бий болгоно. Батлагдсан төсөвтөө тааруулж, хүний нөөц орон тоог тохируулан ажиллахаар өчигдрийн хуралдаанаар ярьсан. Агентлаг байгуулагдаж нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулна. Үүний салбарууд орон нутгуудад ч мөн бий болох ёстой. Ойн ангиудыг бий болгоно. Мод үржүүлгийн механикжсан ангийг аймаг дунд бий болгохоор бодож байгаа. Энэ орхигдсон салбарын чадавхыг сайжруулах, босгож ирэх, байгаль экологийн тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага бий.Засгийн газар хараахан эцэслэж шийдээгүй байгаа ч ойн захиргааны байгууллагатай болох тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн барьсан.
Улсын зургаан их сургууль, хоёр МСҮТ-д ойн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэж байна. Энэ салбарынхны боловсон хүчнийг ямар бодлогоор бэлдэх тухай судалгаа, боловсруулалт хийж байна. Мянган сургагч багшийг бэлдэнэ. Модыг хэрхэн тарих, яаж арчлах талаарх мэдээллийг олгоно” гэлээ.
"Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдааны үеэр улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан тухай дурдсан юм.
Мөн ус, хөрсний судалгааг урьдчилан тооцож, говь хээрийн бүсэд мод тарих талаар мэргэжлийн байгууллагууд онцгойлон судалж буй талаар онцоллоо.
Я.СОДБААТАР: "Ойн агентлаг" нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулна |
|