• Өнөөдөр 2025-05-06

Өнөөдөр 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

2021-11-10,   275

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.Та өөрт ойр байрлах аль ч очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд I тунд 73, II тунд 167, нэмэлт сэргээх тунд 4223, нийт 4463 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.7 хувь байна.
 
Мөн 2,960 жирэмсэн эх, 12-15 насны 67,646, 16-17 насны 26,609 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
 
 

Өнөөдөр 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188