Хоёр сартай нярай хүүхэд нас барсан гэх дуудлага өчигдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярай гаднын нөлөөтэй нас барсан байжээ.
Нярайн хамрын хэсэг ухагдсан, толгойн зулайн хэсэгт олон тооны цэгэн шарх үүссэн байдалтай нас барсан гэх ба урьдчилсан байдлаар нярайг унтаж байхад нь гэрийн тэжээвэр муур хамрын хэсгийн зөөлөн эдийг идсэний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна.
| Муур нярай хүүхдийн аминд хүрчээ |
|