ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Г.Аянгаар ахлуулсан Эрүү нүүрний гажиг заслын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговьд дөрөв хоног ажиллажээ.
Баг бүрэлдэхүүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж гурав дах шатлалын тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлж, давхардсан тоогоор 120 гаруй үзлэг хийн, уруул тагнайн цоорхой, эрүү нүүр, шүдний буруу ургалт, хүзүүний гилжгий, уруул, хэлний хөвчний гажиг зэрэг нийт 15 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж, шүдний гажиг заслын аппаратыг 29 хүүхдэд үнэ төлбөргүй суулгасан байна. Мөн “Уруул тагнай, эрүү нүүрний гажиг заслын оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт онолын сургалтыг эмч, мэргэжилтнүүдэд хийж хамтран ажилласан аж.
Коронавируст цар тахалтай хүнд үед орон нутагт томилолтоор ажиллан, шаардлагатай үзлэг оношилгоо, мэс засал хийж говь нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлсэн иргэд талархаж буйгаа илэрхийлжээ.
| Эрүү нүүрний гажиг заслын эмч, мэргэжилтнүүд Дорноговьд ажиллажээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |