Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны тэргүүн М.Есөнмөнх “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ресторан, зоогийн газар, түргэн хоол, цайны газар, баар, караоке, сүлжээ дэлгүүрүүд тус уриалгад нэгдэн, вакцинжуулалтын таван цэгт III тундаа хамрагдаж байна. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолсон. Вакцин хийлгэх хугацаа нь хараахан болоогүй ажилтнууд бас байгаа. Тэдгээр ажилтан өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандах боломжтой” хэмээв.
Вакцинд хамрагдахаар ирсэн “Мондакц” ХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан “Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдлаа. Вакцины талаар иргэд, олон нийт бага зэрэг буруу ойлголттой, мэдээлэл дутмаг байх шиг санагдсан. Би II тунгаа хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа ковидоор өвчилсөн. Хоёр тун вакцинд хамрагдсан тулдаа хүндрэлгүй, хөнгөн тусаад эдгэрсэн. Одоо III тунгаа хийлгээд эсрэг биетээ нэмэгдүүлээд авбал хэсэгтээ дархлаа сулрахгүй байх гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
| Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |