• Өнөөдөр 2025-05-06

Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байна

2021-11-08,   471

Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Иргэд сайжруулсан түлшийг түлэхтэй холбоотой мэдлэг мэдээлэл харьцангуй сайтай болсон. Өнгөрсөн хаврын угаарын хийн хордлого үүссэн эрсдэлүүдийн ихэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байдаг.
 
Яндан хөөлөх нь өрх гэрийн зуршлын хэмжээний үйлдэл. Энэ жилийн хувьд аяны хүрээнд НИТХ-аас төсөв гаргуулж, 10 мянган зорилтот өрх буюу ганцаараа амьдардаг настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, яндангаа хөөлөх бололцоогүй айлын янданг хөөлж байгаа.
 
Мөн энэ жилийн хувьд “Тавантолгой түлш” компани угаар мэдрэгч дамжуулагчийг айлуудад байршуулж байгаа билээ. Энэ нь айл өрхөд угаарын эрсдэл үүслээ гэхэд "Тавантолгой түлш" ХХК-ийн угаарын төвд давхар дохио ирдэг тул асуудлыг хурдан шийдэх давуу талтай" гэсэн юм.

Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188