• Өнөөдөр 2025-05-06

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 281 хэрэг шүүхэд шилжүүлжээ

2021-11-08,   465

Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 157 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.
 
Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 397 даалгавар бичгээр өгсөн байна.
 
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад гурван шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
 
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 
 
 
 
 
 
Эх сурвалж: УЕПГ
 

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 281 хэрэг шүүхэд шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188