Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвыг өчигдөрТөрийн ордонд хүлээн авч уулзжээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа нь Оросын тал хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж харж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ зуун илүү арвин үр дүнтэй байлгахаар хоёр тал ажиллахыг санал болгов. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн мэндчилгээг ноён К.И.Косачёв уламжлав. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхэд ОХУ-ын тал анхаарал хандуулж ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн орлогч даргыг хүлээн авч уулзжээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |