Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдсоны улмаас бага насны хоёр хүүхэд нас барж, нэг нь гэмтжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Иргэн Б гэгч нь Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гаргаж, зорчиж явсан таван настай Д гэмтэж, дөрвөн настай А, хоёр настай Т нар нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодож, осолдсоны улмаас хоёр хүүхдийн амь хохирчээ |
|