Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШШГЕГ-т Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээв.
Одонг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа. Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хангах үйл хэрэгт хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн зарчим, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. УИХ хүний эрхийг хангах эрх зүйн орчинг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх хэмжээг зөв, оновчтой тогтоон бэхжүүлэх, алба хаагчийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаарч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, ажиллагсдыг төрийн албаны шинэ стандарт, хүний эрхийг хангах эрх зүй, шаардлагад нийцүүлэн мэргэшүүлэх, давтан сургах шаардлага гарч байна. Мөн гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бие бүрэлдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийн жишигт хүргэх талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндэсний аюулгүй байдал, амар тайвны манаанд цуцалтгүй зогсож, хууль ёсоо дээдлэн, хүний эрхийг хүндэтгэн, төрийн албаны сахилга, ёс зүй, шударга ёсыг чанд баримтлан үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлнэ гэдэгт итгэл төгс байна" хэмээв.
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |