“Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөрт уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Уулзалтын үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын бүтээлч сар”-ын эхний долоо хоногт эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгүүд түлхүү болно. Өнөөдрийн “Бүтээлч хот Улаанбаатар” хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, хот төлөвлөгч нар, нийслэлийн соёл урлагийнхан, дүүргийн удирдлагууд оролцож байна. Одоогийн байдлаар нийслэлийг хөгжүүлэх 2040 оны төлөвлөгөө боловсруулалтын шатандаа өрнөж байна. Үүнтэй холбогдуулан бүх салбарынхантай уулзалт, хэлэлцүүлэг хийж гол санаануудыг тусгах юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд нийтдээ 12 салбарыг тодорхойлж байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нийт 11600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний дотор 33600 хүн ажиллаж буй. Энэ нь ДНБ-д бидний урьдчилан харж байгаагаар 0.4 хувь байсан бол нарийвчилж судлахад 1,3 хувийг эзэлж байна.
Мөн Монгол Улсын хэмжээнд сэргээн засах барилга байгууламж 400 гаруй байна. Улаанбаатар хотод байгаа сэргээн засах дурсгалт барилгуудыг сэргээн засварлах ажлыг тууштай авч хэлэлцэх болно. Энэ нь монголчуудын, ард түмний өв, цаашлаад дэлхийн хүн төрөлхтний өвд тооцогддог. Ийм учраас энэ нь анхаарлын төвөөс гарахгүй гэж бодож байна. Хувийн болон төрийн өмчийн сэргээн засах ажил нь хуулийн хүрээнд явагдах тул аль аль талдаа буулгах, нураах зөвшөөрлийг олгодоггүй юм” гэв.
| "Бүтээлч Улаанбаатар" зөвлөлдөх уулзалт боллоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |