Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын арванхоёрдугаар ангийн охин бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийн талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр “Хүчирхийлэгчийн золиос болсон талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тус хэрэг манай яамтай холбоотой. БШУ-ны яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй.
2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байлаа. Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан.
Талийгаач өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан гэсэн. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.
Сургуулийн хүүхэд бусдын гарт амиа алдсан хэрэг бидэнд маш том сургамж боллоо. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй байна. Хоёрдугаарт, яамнаас хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд үр дүнгүй байна. Гуравдугаарт, багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Тэдний сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй. Манай улс 200 орчим сургуулийн дотуур байрт 60-70 мянган хүүхэд сурч, амьдарч байгаа урьдчилсан мэдээлэл бий. Багш, сурагч, эцэг, эхчүүдийн гурвалсан сургалт хийх шаардлагатай.Зүүнбаян-Улаан сумын арванхоёрдугаар ангийн сурагч амиа алдсан хэрэг бидний ажилд дүн тавилаа. Би Өвөрхангай аймгийн боловсролын салбарын газар, сургуулийн удирдлага, байрны багшид багаар нь хариуцлага тооцъё гэж бодож байгаа. Гэхдээ надад багаар нь хариуцлага тооцох бүрэн эрх байхгүй” гэлээ.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Өвөрхангай аймгийн боловсролын газар, сургуулийн удирдлага, байрны багшид багаар нь хариуцлага тооцох ёстой |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |