• Өнөөдөр 2025-05-05

Хэнтий аймагт залуу хосууд кино кафе нээжээ

2021-11-03,   437

Хэнтий аймгийн анхны кино кафег залуу хосууд нээжээ. Тодруулбал,  М.Тунгалагмөрөн, Б.Номин нар хотоос хөдөөг зорьж, эзэмшсэн мэргэжлийн үр шим, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Хэнтий нутагтаа анхны мини кино кафег нээсэн байна.
 
Тус хоёр залуу жүжигчин мэрэгжилтэй бөгөөд тэдний бизнесийг гэр бүлийнхэн нь дэмжин анхны хөрөнгө оруулалт хийснээр ажлаа эхлүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хосууд хамрагдсан аж.
 
Кафед Дэлхийн шилдэг болон сэтгэлд хоногшин үлдсэн 100 орчим киноноос сонгон, кино ертөнцөөр аялах боломжтойгоороо онцлог байна.
 
 

Хэнтий аймагт залуу хосууд кино кафе нээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188