• Өнөөдөр 2025-05-05

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагджээ

2021-11-03,   278

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас хороодын Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Сургалтаар батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, иргэний цэргийн үр дүн биелэлтэд иргэд байгууллага хорооны оролцоог нэмэгдүүлж мөн төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль эрх зүйн мэдлэгийн хүрээг дээшлүүлэх зорилготой аж.
 
Цэргийн бэлтгэл сургалтад оролцогчид батлан хамгаалах багц хууль, эрх зүйн шинэчлэл, батлан хамгаалах салбарын холбогдох чиглэлүүдээр шинэ мэдлэг мэдээлэлтэй болж, бие бялдрын сорилт, буудлага, жагсаалын бэлтгэл зэрэг дадлага сургуулилалт хийх юм байна.
 
Сургалтын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас онол арга зүйн мэдлэгээр ханган ажиллаж байна гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 19:42:34
    Zochin: Yu ve. Yu soliorood bgaa um be. Byyr yag khoid Solongos bolchikhloo shyy.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188