• Өнөөдөр 2025-05-05

63.8 мянган тонн улаанбуудай хураан авчээ

2021-11-03,   562

Ургац хураалт өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар 84.5 хувьтай байв. Үүнээс төмс хураалт 92.5, хүнсний ногоо 95.2, тэжээлийн ургамал 62 хувьтай байна. Ургац хураалтаас өнөөдрийн байдлаар ХАА-г дэмжих сан нийт 63.8 мянган тонн улаанбуудайг 184 мянган тонн элеваторт хүлээн аваад байна. Дээрх хэмжээний улаанбуудайг тариаланчдаас өмнөх оны өр төлбөрт болон шууд худалдан авчээ.
 
Түүнчлэн ОХУ-аас импортлож авсан 2.3 мянган тонн үрийн улаанбуудай, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн, нийт 13.5 мянган тонн улаанбуудайг хадгалж байна. Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос буюу агуулах сав байна. Одоогоор ХАА-г дэмжих сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
 

63.8 мянган тонн улаанбуудай хураан авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188